Үндсэн хэсэг рүү шилжих
familyFinance

Мөнгө хаашаа урсаж байгаа нь тодорхой болно

Орлого, зардал, хуримтлалаа нэг дор.

Мөнгөө юунд зарцуулж байгаагаа мэдэж байх нь хамгийн чухал. familyFinance-д бүртгэл хөтөл, сар бүрээр төлөвлө, графикаар дүгнэ — бүгд нэг дор, монгол хэл дээр.

3 төрөл
Орлого · Зардал · Хуримтлал
Сар & жил
Графикаар харьцуулах
Хязгааргүй
Өөрийн ангилал

Боломжууд

Санхүүгийн туслахад байх ёстой дөрвөн зүйл

Бүртгэ. Ангилал. Төлөвлө. Дүгнэ. familyFinance эдгээрийг хамгийн хялбар байдлаар нэг дор гүйцэтгэдэг.

Бүртгэл

Орлого, зардал, хуримтлалаа бүртгэх

Орлого, зардал, хуримтлалаа тогтмол бүртгэснээр санхүүгийн төлөвлөгөөний дагуу явж буй эсэхээ дүгнэх боломжтой болно. Мөнгөө юунд зарцуулж байгаагаа мэдэж байх нь хамгийн чухал шүү.

  • Гурван төрөл — орлого, зардал, хуримтлал
  • Хоёр товшилтоор бичлэг нэмэх
  • Тайлбар, огноо, ангиллаар хайх

Ангилал

Өөрийн хүссэнээр ангилал үүсгэх, засварлах

Орлого, зардал, хуримтлалын төрлөө өөрийн хэв маягт тохируулан үүсгэх боломжтой. Зөвхөн өөртөө зориулан санхүүгийн туслахаа бүтээе.

  • Нэр, тэмдэг, өнгөө өөрөө сонгох
  • Хэрэггүй ангиллаа устгах, нэрийг сольж засах
  • Ангилал тус бүрээр зарлагаа хөөх

Тайлан

Графикаар тайлангаа харах

Орлого, зардал, хуримтлалын тайлангаа сар, жилээр нь графикаар харж, харьцуулж өөрийн санхүүдээ дүгнэлт хийх боломжтой.

  • Сар, жилээр харьцуулах график
  • Ангиллын хуваарь, хуримтлалын хувь
  • Хүснэгт хэлбэрээр ч бүх тоог харах

Төлөвлөгөө

Санхүүгээ сар бүрээр төлөвлөх

Санхүүгийн сахилга батын суурь нь төлөвлөгөө байдаг. Та санхүүгийн төлөвлөгөөгөө орлого, зардал, хуримтлал гээд төрөл тус бүрээр нь хялбархан гаргах боломжтой.

  • Төрөл, ангилал тус бүрээр төлөвлөх
  • Төлөвлөгөө vs гүйцэтгэлийг хажуу хажууд харах
  • Өнгөрсөн сарын төлөвлөгөөг хуулж авах

Хэрхэн ажилладаг

Гурван үе шаттай, тав хоромд ойлгогдоно

  1. Ангиллаа тохируул

    Бүртгүүлмэгц үндсэн ангиллууд бэлэн байна. Дараа нь өөрийн хэв маягт тааруулж нэмж, засварлана.

  2. Сарын төлөвлөгөө гарга

    Орлого, зардал, хуримтлал тус бүрээр хэдийг зарцуулахаа шийд. Өнгөрсөн сараас хуулж авч ч болно.

  3. Бүртгэж, дүгнэ

    Өдөр тутам бичлэг хийж бай. Сар дуусахад төлөвлөгөө vs гүйцэтгэлээ графикаар харна.

Асуулт & хариулт

Байнга тавигддаг асуултууд

Хариулт олдохгүй бол help@familyfinance.mn хаягаар бичээрэй.

Санхүүгийн сахилга бат өнөөдрөөс.

Бүртгүүлээд эхний бичлэгээ хий. Ердөө хоёр минут — тэгээд мөнгө хаашаа урсаж байгаа нь тодорхой болно.

Карт шаардахгүй · Хүссэн үедээ бүртгэлээ хаах боломжтой